APTECH Worldwide Mongolia

“Ай-Ти-И-Эм” ХХК нь 2007 оны 1-р сарын 24-нөөс эхлэн “APTECH Worldwide Mongolia” Сургалтын төвийг ажиллуулж байгаа бөгөөд APTECH Компьютерийн Баталгаажуулсан мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж, Програм хангамж зохиогч бүтээгч,

Дэлгэрэнгүй...
Ялгарах онцлог

Дэлхийн 5 тивд мэдээллийн технологийн сургалт явуулж буй компани. Дэлхийн олон орны Их Сургуулиудад дэвшүүлэн сургах боломжийг олгодог. Салбартаа 20 жилийн туршлагатай, 4 саяас илүү оюутныг сургасан. Африк, Латин Америк, зүүн өмнөд Ази,

Дэлгэрэнгүй...
Сургалтын хөтөлбөр

ACCP мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр нь өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн МТ-ийн ур чадварыг оюутнуудад олгох цогц хөтөлбөр юм. Одоо энэ хөтөлбөрөөр дэлхийн 52 оронд сургалт явуулж байгаа бөгөөд технологийн хөгжлийг дагаад хөтөлбөр, хичээлийн материал байнга шинэчлэгдэж байдаг.

Дэлгэрэнгүй...


Танилцуулга

“Ай-Ти-И-Эм” ХХК нь 2007 оны 7-р сарын 31-нд үүсгэн байгуулагдсан билээ. Бидний зорилго бол Монгол дахь мэдээллийн технологийн салбарт боловсролыг түгээгч шилдэг байгууллага болоход оршино. Манай компани нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Мэдээллийн технологийн сургалт Мэдээллийн технологийн инженерийн аутсорсинг Програм хангамж хөгжүүлэлт “Ай-Ти-И-Эм” ХХК нь Азидаа мэдээллийн технологийн сургалтаар тэргүүлэгч Энэтхэг Улсын APTECH Limited компанийн 3 франчайзингийн лицензийг эзэмшдэг болно.

Үүнд:
-----APTECH Worldwide Mongolia Сургалтын Төв-----
-----ARENA Multimedia Mongolia Сургалтын Төв-----
-----APTECH Plus дунд сургуульд зориулсан сургалт-----

“Ай-Ти-И-Эм” ХХК нь APTECH Worldwide Mongolia” сургалтын төвийг 2007 оны 1-р сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд APTECH-ийн Баталгаажсан Компьютерийн Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд програм хангамжийн инженерийн сургалтыг явуулж байна. APTECH Worldwide Mongolia сургалтын төвөөс явуулж буй Corporate Training буюу байгууллагын захиалгат сургалтыг Монголын томоохон компаниудад явуулаад байна.

Үүнд:
Мобиком корпораци
Скайтел компани
Юнител корпораци
Монголын Төмөр Замын Удирдах Газар
“Дэлхийн Зөн-Бор Өндөр” ТББ
MCS Electronics
Ньютел

“Ай-Ти-И-Эм” ХХК-аас санал болгож буй бас нэг сургалт бол “APTECH Plus” юм. Энэ нь дунд сургуулиудад зориулсан Мэдээллийн технологийн хичээлийн цогц сургалтын хөтөлбөр бөгөөд дунд сургуулийн сурагчдад компьютерийн тухай мэдлэгийг 5-11-р ангийн сурагчдад бүрэн эзэмшүүлэх зорилготой юм.

2008 оны 4-р сарын 25-нд ARENA Multimedia Mongolia хэмээх график дизайн, мультимедиагийн сургалтын төвийг “Ай-Ти-И-Эм” ХХК нээн ажиллуулав. ARENA Multimedia Mongolia сургалтын төв нь график дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, мультимедиа, анимейшн, 2D ба 3D хэмжээст, вэб хуудасны дизайн, видео тоглоом гэсэн чиглэлээр сургалт явуулж байна.

2008 оны 1-р сард “Ай-Ти-И-Эм” ХХК-ийн “MORE R&D” төв үүсгэн байгуулагдлаа. Уг төвд монголын чадварлаг мэдээллийн технологийн инженерүүд дотоод ба гадаадын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн програм хангамжийг боловсруулах юм.


БИДНИЙ АМЖИЛТ:

Танилцуулга- 2007 оны 12-р сард APTECH Worldwide Mongolia Сургалтын төвийн гол сургалтуудын нэг болох ACCP хөтөлбөр нь “Мэдээлэл Холбооны Технологийн Шилдэг Сонголт – 2007” шалгаруулалтанд “Шилдэг Сургалт-2007” шагналыг гардан авсан билээ. Энэхүү шалгаруулалтыг Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газар, “Миний Компьютер” сэтгүүл, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк зэрэг байгууллагуудаас жил бүр зохион байгуулдаг юм.

Танилцуулга- 2008 оны 1-р сард APTECH Worldwidе Mongolia Сургалтын төв нь Энэтхэг улсын Хайдерабад хотод болсон APTECH-ийн 2008 оны Дээд хэмжээний уулзалт дээр APTECH-ийн дэлхийн 600 гаруй төвүүдээс шилдгээр шалгаран “APTECH Дэлхийн шилдэг шинэ сургалтын төв-2007” шагналыг гардан авлаа.

Бид албан байгууллага болон хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.